Бидний тухай

Скайкатеринг ХХК нь 2009 эхлэн иргэний нисэхийн зорчигчидын хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 1 сараас эхлэн менежмент өөрчлөгдөн шинэ баг бүрдүүлэн ажиллаж байна. Манайт үйлдвэрлэл явуулж буй барилга байгууламж нь Олон улсын нисэх буудлын хамгаалагдсан бүсэд байрладаг бөгөөд олон улсын хэм хэмжээ, Монгол улсад мөрдөгдөж буй Боомтын болон Гаалийн дүрэм журамд нийцүүлэн стандартыг биелүүлэн ажиллаж байна.

Хөшигийн хөндийд байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд зорчигчидийн хоол бэлтгэн нийлүүлэх концессийн гэрээтэй компани юм. ОУ-н катеринг үйлчилгээний журамд нийцүүлэн хүнсний бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтаас зорчигч үйлчилгээнд хүргэх бүхий л үе шатанд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн аюулгүй байдал, найдвартай үйлчилгээ үзүүлэх зорилт тавин, үйлчилгээгээ шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.

Технологийн урсгал болон гал тогооны байгуулалтыг олон улсын катерингийн компаний стандартын дагуу хийгдсэн
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэглэх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь олон улсын стандартын шаардлага хангасан
Олон улсын агаарын тээврийн катерингийн холбоонд элссэн /www.aca.catering/
 Захиалга, үйлдвэрлэл, технологийн нэгдсэн программ нэвтрүүлсэн
Үйлдвэрлэлийн барилга

Тусгай тоноглогдсон хуурай агуулах, гүн хөлдөөгч, энгийн хөргүүрт, гэсгээх өрөөнүүдтэй.

Дэлгэрэнгүй
Эрүүл ахуй

Hygiena брендээр тоноглогдсон дотоод хяналтын лабораторитой.

Дэлгэрэнгүй
Бүтээгдэхүүн үйлчилгээ

Өдөрт 6,000 ширхэг хүртэлхи хоол хийх хүчин чадалтай.

Дэлгэрэнгүй

Үйлдвэрлэлийн барилга

Тусгай тоноглогдсон хуурай агуулах, гүн хөлдөөгч, энгийн хөргүүрт, гэсгээх өрөөнүүдтэй

Үйлдвэрлэлийн барилгад ISO, GMP, GHP, HACCP зэрэг олон улсын стандарт шаардлагад нийцсэн бараа материал ашигласан /хүнсний үйлдвэрлэлийн зориулалтай нян бактер үрждэггүй ариун өрөөний хавтан, агаарын шүршүүрийн хаалга, үйлдвэрлэлийн зориулалтай нян бактер дэмждэггүй гадаргуутай автомат хаалга/

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” дээр өөрсдийн 3,300 м2 талбай бүхий хоол үйлдвэрлэлийн барилгатай, усан хангамж, дулааныг нисэх буудлын төв шугамтай холбогдсон. Эрчим хүчний хангамж нь 3 эх үүсвэртэй давхар холбогдсон .

  • ISO
  • GMP
  • GHP
  • HACCP
  • Гүн хөлдөөгч
  • Эрчим хүчний 3 эх үүсвэртэй 

Эрүүл ахуй

Hygiena брендээр тоноглогдсон дотоод хяналтын лабораторитой

•  ISO, HACCP стандартад нийцсэн хүнсний эрүүл ахуйн менежментийн системийг нутагшуулахаар ажиллаж байна /ус, хог хаягдал, түүхий эд гэх мэт/

•  Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаат нийлүүлэгч нараас авахаас гадна өөрсдийн хүлэмжийн аж ахуй эрхлэгч, мах махан бүтээгдэхүүн бэлтгэгч компаниас авдаг

•  Савлагаанд гарахад бэлэн хоолон дотор ямар нэгэн гадны бохирдолтой биет байгаа эсэхийг шалгадаг рентген төхөөрөмжтэй 

Бүтээгдэхүүн үйлчилгээ

• Дахин боловсруулсан байгаль орчинд ээлтэй материалаар             хийсэн 1 удаагийн хэрэгсэлээр үйлчлэх боломжтой

• Халал хоолоор үйлчлэх зөвшөөрөлтэй

• Өдөрт 6,000 ширхэг хүртэлхи хоол хийх хүчин чадалтай

• Хамгийн олон төрлийн тусгай хоолоор үйлчлэх боломжтой

• 6 метрийн өндөрт гарах хоол хүргэлтийн автомашинтай /А380, А330, В777, В747, В767, А319, В737/

• Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дизайны компаниар аяга, таваг болон 1 удаагийн хэрэглэлийн дезайн, загвар гаргах

ХОЛБОО БАРИХ

Хаяг:

Хаяг: Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 4-р баг. 

+976-77109191

info@skycatering.mn